"БРАЗИЛЧУУД ТОМ ГУТАМШИГ АМСЛАА, ТОГЛОЛТЫН ДАРАА ХЭН,ХЭН ЮУ ЯРИВ." BRA 1-7 GER

ДАШТ-ийг зохион байгуулагч орон Бразилыг Герман машинууд хэний ч таамаглаагүй 7-1 гэсэн үр дүнгээр буулган авч, шигшээд шалгарлаа.

Бразилийн дасгалжуулагч Scolari : " Энэ үр дүнд хэн хариуцлага хүлээх вэ, гэж үү? Би, би. Энэ гамшигт үр дүнгийн бурууг бид бүгдээрээ хуваалцаж болно, гэхдээ гарааны тоглогчид болон тактикийг би л шийдсэн. Багаа шигшээд хүргэж чадаагүйд намайг уучлаарай. Бид хүрэл медалийг авахын тулд хичээх болно."

David Luiz : " Бүх Бразилчуудаасаа уучлалт хүсье. Уг нь би Бразилчуудаа инээлгэхийг л хүсч байсан. Гэхдээ Герман биднээс илүү байлаа, тэд илүү бэлтгэгдсэн байлаа. Гунигт өдөр болж байна, гэхдээ эндээс суралцах хэрэгтэй."

Бразилийн экс од Juninho Pernambucano : " Германчууд бидэнд хөлбөмбөгийн хичээл заалаа. Бид эндээс суралцах ёстой. Одоо бид юу нь болохгүй байгаагаа ярилцах хэрэг гарч байна. Би Германы фэн. Яагаад гэвэл хөлбөмбөг хожлоо."

Германы довтлогч Thomas Muller : " Ийм зүйл болно гэж төсөөлөөгүй. Үнэнийг хэлэхэд юу хэлэхээ би мэдэхгүй байна. Итгэж чадахгүй нь. Гэхдээ одоо бид шигшээд энэ тоглолтоо харуулах хэрэгтэй."

Шилдгээр тодорсон Toni Kroos : "Бразилчууд тоглолтын эхнээс л шийдвэр гаргалтан дээр эргэлзэж байсан болохоор бид үүнийг нь ашиглахыг хүссэн. Эхний гоолын дараа гоолууд урсаад л ирсэн.  Одоо бидэнд 1 л алхам үлдлээ."

Miroslav Klose 16 гоолтой болж, ДАШТ-ий бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч боллоо.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

07.09
2014
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 10969