“Боруссиа Дортмунд 1:1 Ливерпүүл” Клопп Дортмундаас тэнцээтэй буцлаа
Европа Лигийн 1/4 шигшээд учраа таарсан Боруссиа Дортмунд-Ливерпүүл багуудын эхний тоглолт Сигнал Идуна Паркад явагдаж 2 баг эвийн гэрээ байгуулжээ.
1-р үе дуусахаас хэдхэн минутын өмнө Улаанууд Дивок Оригигийн хүчин зүтгэлээр хошуучилж эхэлсэн байна.
Харин 2-р үе эхлээд Матс Хуммельс тооны харьцааг тэнцүүлсэн бөгөөд 2 багийн аль алинд нь гоолын боломж байсан ч ахиж гоол оролгүй байсаар тоглолт өндөрлөжээ.
Дашрамд сонирхуулахад Юрген Клопп 2008-2015 онуудад Хар-Шаруудын дасгалжуулагчаар ажиллаж байсан бөгөөд энэ хугацаандаа Аваргуудын Лигийн финалд хүрч мөн 2 ч удаа Бундеслигийн аварга болж байжээ.
Тус 2 багийн хариу тоглолт 4 сарын 14-нд Энфилд цэнгэлдэхэд явагдана.
Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа