“Бельги 3:0 Ирланд” Витсель шилдэг тоглогчоор шалгарлаа

Бордо хотын Матмут-Атлантик цэнгэлдэх хүрээлэнд Бельгийн шигшээ Евро-2016 тэмцээний 2-р тойргийнхоо тоглолтыг Ирландийн багийн эсрэг хийж 3:0-ийн харьцаатай ялалт байгууллаа.

1-р үед Бельгичүүд тоглолтын санаачлагыг гартаа авч хэд хэдэн аюултай довтолгоог хийсэн ч тусыг эс олов.

Харин 2-р үе эхлэнгүүт Кевин Де Брёйне хурдан эсрэг довтолгоог эхлүүлж Ромелу Лукакуд дамжуулалт хаяснаар Лукаку гоолын салхийг хагалсан байна.

61 дэх минутанд Зенитын хагас хамгаалагч Аксель Витсель Томас Меньегийн дамжуулалтыг чулуу болгож тооны харьцааг 2:0 болгож холдуулжээ.

Харин 2-р үеийн дундуур Ромелу Лукаку Эден Азарын дамжуулалтаар тооны харьцааг 3:0 болгож тоглолтын эцсийн цэгийг тавьсан бөгөөд энэ түүний энэ тоглолтонд оруулсан 2 дахь гоол байлаа.

Тус тоглолтын шилдэг тоглогчоор Бельгийн шигшээ багийн хагас хамгаалагч Аксель Витсель тодорсон байна.



Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

06.19
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 1288