“Барселона 2:1 Атлетико Мадрид” Барса талбайдаа ялалт байгууллаа

Аваргуудын Лигийн 1/4 шигшээд учраа таарсан Испанийн багууд болох Барселона-Атлетико Мадридын тоглолт Кам Ноу цэнгэлдэхэд явагдаж талбайн эздийн ялалтаар өндөрлөжээ.

Тоглолтын гоолын салхийг 25 дахь минутанд Фернандо Торрес хагалсан ч ердөө 10-хан минутын дараа багийнхаа нөхдийг 10-ууланг нь үлдээж талбайгаас хөөгджээ.

Харин 2-р үед талбайн эздийн довтолгоо эрс эрчимжиж Луис Суарес 63 болон 74 дэх минутанд гоолдсоноор багтаа ялалт авчирсан байна.

Тус 2 багийн хариу тоглолт 4-р сарын 13-нд Висенте Калдерон цэнгэлдэхэд явагдана.



Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

04.06
2016
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 3736