“Байерн 1:0 Бенфика” Гвардиола: Бенфика бол яг үнэндээ маш хүчирхэг баг

Аваргуудын Лигийн 1/4 шигшээд учраа таарсан Германы Байерн Мюнхен болон Португалийн Бенфика багуудын эхний тоглолт Альянц Аренад явагдаж 1:0-ийн харьцаатай Мюнхэнчүүдын ялалтаар өндөрлөжээ.

Тоглолтын 2 дахь минутанд Артуро Видаль Хуан Бернатын дамжуулалтыг чулуу болгож тус тоглолтын цорын ганц гоолыг оруулсан бөгөөд дахиж гоол оролгүй байсаар тоглолт дууссан байна.

Хэдийгээр ганцхан гоол орсон 2 багийн аль алинд нь гоолын боломжууд байсан билээ.

Тус тоглолтын дараа Байерн Мюнхены дасгалжуулагч Хосеп Гвардиола “ Үнэхээр хэцүү тоглолт болж өндөрлөлөө.

Би багийнхаа залуусын үзүүлсэн тоглолтонд сэтгэл хангалуун байна. Бенфика бидний бодож байснаас хавьгүй хүчирхэг баг бололтой.

Плей-оффын тоглолтонд 2 дахь тоглолт хамгийн чухал байдаг учраас тэдний тоглолтыг сайн судалж байгаа” хэмээн мэдэгдсэн байна.

Тус 2 багийн хариу тоглолт 4 сарын 13-нд Да Луш цэнгэлдэхэд явагдана.



Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

04.06
2016
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 3300