Арсенал клуб Ляказеттын төлөө 40 сая евро төлөхөд бэлэн

Лондонгийн Арсенал клуб Францын Лион багийн довтлогч Александр Ляказеттыг сонирхож байгаа бөгөөд түүний гэрээнд тусгагдсан 40 сая еврог төлөхөд бэлэн байгаа юм байна.

Гэхдээ Их Буучид албан ёсны хүсэлтээ Францын багт арай илгээгээгүй байгаа гэнэ.

Арсеналаас гадна Ляказеттыг Вест Хэм клуб авахыг хүссэн ч Франц довтлогч тэдний саналд татгалзсан хариу өгсөнийг уншигч та бүхэн мэдэж байгаа байх.

Лион клубын хувьд түүнийг өөрийн бүрэлдэхүүнд үлдээхийг хүсч байгаа ч Ляказетт багийнхаа удирдлагуудад явах хүсэлтэй байгаагаа айлтгаж, Английн Премьер Лигийн багт тоглох болсоноо мэдэгдсэн хэмээн The Telegraph сонин мэдээллээ.

Премьер Лигийн багуудаас гадна түүнийг ПСЖ болон Атлетико Мадрид клубууд сонирхож байгаагаа илэрхийлээд байна.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

07.06
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 4972