Арсеналын домог Jens Lehmann - ий сонирхолтой ярилцлага

Арсеналын домог , Герман хаалгач Jens Lehmann - ий өгсөн гайхалтай ярилцлагыг уншигчид та бүхэндээ хүргэж байна.
-
Lehmann: Playing for Wenger was "psychologically very, very demanding"

Та Арсеналын төлөө 147 тоглолтонд оролцсон. Та хамгийн дурсамжтай үеээ яриач ?

Арсеналын төлөө тоглосон хугацаан дахь хамгийн дурсамжтай мөчүүд бол 2003/04 оны улирал буюу бид нэг ч ялагдалгүйгээр Примьер Лигт түрүүлсэн үе юм даа. Тухайн үед бид өөрсдийгөө ямар гайхалтай, ямар хүчирхэг байснаа ойлгодоггүй байж. Харамсалтай нь бид илүү их цом хүртэх ёстой байсан юм. Яагаад гэвэл бид хамгийн шилдэг нь байсан. Англид заримдаа хүнд үе гардаг. Яагаад гэвэл гэнэт л 10 өдрийн дотор 6 тоглолт хийх шаардлага гардаг. Харин бид үүнд их ядардаг. Магадгүй энэ бас Английн шигшээ багийн амжилт үзүүлдэггүйтэй холбоотой байх. Яагаад гэвэл тэдэнд өвлийн завсарлагаа гэж байдаггүй. Англид шаардлага маш өндөртэй байдаг. Энэ нь  улиралын төгсгөлд Английн клубуудын хувьд ч шигшээ багийнх нь хувьд ч аваргуудын лигт түрүүлэх,  Дэлхийн аваргад түрүүлэхэд хүндээр нөлөөлдөг. Хамгийн гайхалтай мөчүүд гэсэн яриаруугаа эргэн орцгооё, Мэдээж, ганц ч ялагдалгүйгээр примьер лигт түрүүлсэн нь бидний үзүүлсэн хамгийн том амжилт.

Тухайн улиралын багийнхаа амжилтанд  өөрийн хийсэн зарим нэг онцгой зүйлсээ дурдаж болох уу?

Мэдээж , би зарим чухал хаалтуудыг хийсэн. Гэхдээ Тухайн улиралын эхэнд бид Манчестер Юнайтедтай тоглосон тоглолтын сүүлийн минутанд тэд торгуулын цохилт цохих болсон. Харин Ван НистелРой хөндлөвч онож, цохилтоо алдсан юм. Тэгэхээр аз ч бидний талд байсан гэж хэлж болно. Хэрвээ НистелРой оруулсан бол бид ялагдалгүй түрүүлж чадахгүй байх байсан.

Тухайн үеийн танай бүрэлдэхүүнд Дэлхийн хэмжээний ямар тоглогч байсан бэ?

Мэдээж, Терри Анри байсан. Тэр тухайн улиралд төдийгүй дараа дараагийн жилүүдэд ч гайхалтай байсан. Мөн Bergkamp, Vieira, Campbell, Cole зэрэг залуус байсан. Ер нь л манай бүх тоглогчид гайхалтай байсан. Яагаад гэвэл бүгд л баг дахь өөрсдийн үүрэг ролио бүрэн хариуцаж, нэг нэгнээ хүндэтгэн багийн гайхалтай уур амьсгалыг бий болгож чадсан. Аваргуудын лигийн хасагдах шатанд Интер Миланы эсрэг бид илүү сайн үр дүн гаргах шаардлага гарч бид ч гайхалтай багийн сэтгэлгээгээр тоглож, тэднийг 5-1 ээр хожиж байлаа. Багийн сэтгэлгээ гэдэг бол аливаа зүйлийн амжилтын гол үндэс. Мөн хэд хэдэн гайхалтай тоглолтуудыг бид хийж байсан. Аваргуудын лигийн хагас шигшээд Вилларреалын эсрэг бид тэнцэх юм уу, хожих шаардлагатай байсан. Харин би сүүлийн мөчид Riquelme - гийн цохисон торгуулын цохилтыг хааснаар бид тэнцэж, шигшээ тоглолтонд шалгарч байсан. Харамсалтай нь шигшээ тоглолтонд би сайн тоглож чадаагүй. Хамгийн харамсалтай нь ийм боломжийг ахиж гаргахад  дэндүү хөгширсөн байсан. Би өөрөө өөрөөсөө үргэлж Барселонагийн эсрэг илүү сайн тоглож чадах байсан талаар асуудаг. Би Samuel Eto'o - д хүрэх үед надад тэр алдааны минь төлөө улаан хуудас өгч талбайгаас хөөсөн. Би өөрийн талбайгаасаа гарахгүй байх ёстой байсан юм. Гэхдээ зарим шаардлагатай үед өөрийн талбайгаасаа гарч байсан. Магадгүй энэ мөч миний амьдралын хамгийн харамсалтай үе байсан байх. Яагаад гэвэл би ахин үүнийг хийхэд дэндүү нас явсан байсан.

Арсен Венгерийн талаарх таны бодол?

Арсен Венгер болон зөвхөн талбай дээр бус талбайн гадна ч урам зориг өгдөг дасгалжуулагч. Яагаад гэвэл түүнтэй ярилцах үед үргэлж ямар нэгэн гайхалтай зүйлийг олж мэддэг. Амьдралын талаарх янз бүхийн гайхалтай мэдээллүүдийг түүнээс авдаг байлаа. Энэ нь л түүнийг гайхалтай дасгалжуулагч болгосон гэж би боддог. Арсен Венгер бол Арсеналыг бүтээсэн хүн. Тэр маш олон тоглогчид авч, зарж санхүүгийн гайхалтай рекордыг тогтоосон хүн. Арсеналын шинэ цэнгэлдэх түүний хүчээр л бий болсон. Түүний төлөө ажиллах нь надад үнэхээр сайхан байсан. Би Арсен Венгертэй үргэлж мэтгэлцдэг байсан. Бидний хэлэлцүүлэг мэргэжлийн зүйлсийн талаар ч, хувийн зүйлсийн талаар ч өрнөдөг байсан. Бидний хувийн харилцаа одоо ч сайн хэвээрээ. Яагаад гэвэл би Арсеналд дасгалжуулах лицензээ  хийж байгаа. Тэд намайг 18-с доош насны хүүхдийн багийн дасгалжуулахыг зөвшөөрсөн нь маш том үйл явдал. Би үнэхээр үүнийг үнэлж байгаа. Өөрийн мэргэжлийн лиценз дэхь хөгжил дэвшлээсээ хамааран магадгүй би дараа жил дасгалжуулагч болж чадах байх. Би ийм л зүйлийг одоогийн байдлаар хийж байна. Би Арсен Венгерээс маш их зүйл сурч байгаадаа баяртай байгаа. Энэ бол миний хувьд гайхалтай туршлага.

Өнөөдрийн Арсеналын талаар та юу гэж бодож байна?

 Робин Ван Перси бол мөнгөний улмаас мөн арай хялбар аргаар өөр багт ялалт байгуулахыг хүссэн тоглогч учраас түүнийг увуулах нь зөв байсан. Ялангуяа гэрээ нь дуусахад нэг жил үлдээд байгаа тоглогчийн хувьд шүү дээ. Өнгөрсөн улирал л Ван Перси бэртэл гэмтэлгүй анхны бүтэн улиралаа  өөрийн 8 , 9 жилийн Арсенал дахь карьертаа үзүүлж, маш гайхалтай байсан. Тэгэхээр бид түүнийг хадгалж үлдэх үү , явуулах нь зөв үү гэдэг шийдвэр гаргах хэрэгтэй болсон. Тиймээс ирээдүй л үүнийг зөв байсан эсэхийг хэлэх байх. Дараа жилээс мөн УЕФА-гаас хэрэгжүүлэх санхүүгийн шударга үйл ажиллагааны дүрэм хэрэгжээд ирэхээр Чэлси , Манчестер Сити зэрэг их мөнгө зарцуулсныхаа хүчинд гэнэт бидний урд орсон тэдгээр багууд бодит байдал дээрээ очих байх.

Арсеналд одоо Герман тоглогчид байгаа?

Германы шигшээ багаасаа маш их туршлага хуримтлуулсан Lukas Podolski, Per Mertesacker нар одоо Арсеналд байна. Би тэр хоёрыг  шигшээ багийнхаа төлөөх 100 дахь тоглолтоо хийхэд ойртоод байгаа гэж бодож байна. Тэдний нас одоо ч залуу байна.

Бүгд л энэ хоёрын үзүүлж буй тоглолтонд сэтгэл хангалуун байгаа .Гэхдээ тэдэнд  сайжирч, Английн хөлбөмбөгт илүү дасан зохицох шаардлага байгаа. Lukas , Per нар хоёулаа сэтгэл зүй сайтай. Тэд үнэхээр өөрсдийн потенциалаа бүрэн ашиглаж, тоглолтоо сайжруулж чадна.

Германы шигшээ дэхь таны хамгийн гайхалтай мөч ?

Германы шигшээн төлөөх миний хамгийн гайхалтай мөч бол 2006 оны Дэлхийн аваргатай холбоотой. Бид Аргентинтай тоглож, торгуулын цохилтоор тэднийг буулган авч байсан. Германчууд торгуулын цохилтыг сайн гүйцэтгэсээр ирсэн. Тэр үед үнэхээр гайхалтай уур амьсгалтай байсан. Би тухайн үед талбай дээр арай удаан зогсож чадаагүйдээ харамсдаг. Яагаад гэвэл манай багийнхаа бүгд л маш хурдан хувцас солих өрөө рүүгээ гүйлдэж баяраа тэмдэглэхээр явчихсан. Уг нь цэнгэлдэхийн уур амьсгал маш гайхалтай байсан. Харин харамсалтай бид 2 өдрийн дараа нь Италид хожигдсон. Тоглолтын нэмэлт минутуудад үнэхээр цочирдмоор зүйлс болсон. Яагаад гэвэл бид бүгд дахиад торгуулын цохилтоор шийдэгдэх нь хэмээн баярлаж байсан. Гэтэл харамсалтай нь Италичууд тоглолтын эцсийн минутанд гоолдчихсон.

Аргентины эсрэг тоглоход та оймсондоо хийсэн байсан тэр тэмдэглэлийнхээ талаар ярьж болох уу?            

Би үргэлж ямар ямар тоглогч торгуулын цохилт гүйцэтгэх боломжтойг нь мөн  тэдний хаана хаана  цохихыг нь  мэддэг байсан. Тухайн үед миний нас явсан байсан болохоор тэр бүхнийг тогтоох хэцүү. Тиймээс тэмдэглэгээ хийж, оймсондоо хийсэн.  Харин яг торгуулын цохилтоор ялагчийг тодруулах мөч ирэхэд би нөгөөхөө гаргаж уншихыг хичээсэн. Харин тэр оролдлого маань ч тус нэмэр болж бид хожсон.Тэр тэмдэглэл тухайн тоглолтын дараагаар нилээд олон танигдсан. Би энэ тэмдэглэлээ хогийн саванд хаяхыг хүсэж байснаа санаж байна. Харин би хаясан тэмдэглэлээ хогийн савнаас гарган авчихаад өөртаа хандан: "ОК, БИ ҮҮНИЙГ ХҮҮХДҮҮДИЙН ТӨЛӨӨ АШИГЛАЖ БОЛНО. Би тэдэнд үзүүлж болно шүү дээ." гэж хэлсэн. Харин дараагийн өдөр нь гэнэт л тэр тэмдэглэл Германд маш их газар авч, тэрний төлөөх хүмүүнлэгийн аян өрнөж, 1 сая евро компаниудаас цугларсан байсан. Харин одоо тэр тэмдэглэл 2006 оны Дэлхийн аваргын дурсамжын музэйд байгаа.

Өнөөдрийн Германы шигшээн талаар та юу гэж бодож байна.?

Германы шигшээ яг одоо гайхалтай хөлбөмбөг үзүүлж байгаа. Тэд үнэхээр хүмүүсийн анхаарлыг татаж байгаа. Харамсалтай нь хоёр жилийн дараа бид түрүүлж чадахгүй байх. Бид муу тоглож байсан ч эцэст нь хожиж чадна гэсэн бодит сэтгэлгээг үргэлж ашигласаар ирсэн. Харин энэ нь аль нэг газраа алдагдчихсан байна. Бид үүнийгээ хэзээ эргүүлэн олж авахыг мэдэхгүй байна. Гэхдээ бидэнд Joachim Loew хэмээх сайн дасгалжуулагч байна. Би түүнийг 2014 оны Дэлхийн аваргад өөрийн сүүлийн оролдлогоо хийнэ гэж бодож байна. Хэрвээ чадахгүй бол магадгүй зарим нэг өөрчлөлт хийгдэх байх. Би мэдэхгүй л дээ. Гэхдээ би тэднийг түрүүлнэ гээд хуруугаараа заах болно. Гэхдээ маш хэцүү байх болно. Яг одоогийн байдлаар Испаний шигшээ гайхалтай байна. Испаний шигшээ байхгүй байсан бол бид ЕВРОПЫН АВАРГА, ДЭЛХИЙН АВАРГАТ магадгүй түрүүлж чадах байсан байх. Гэхдээ өөрийн багаас чинь илүү ямар нэг баг байгаа бол чи илүү шаргуу хөдөлмөрлөж, деталь бүхнийг горимоор нь ажлуулах хэрэгтэй. Тэгж байж ямар нэг тэмцээнд түрүүлнэ. Би Германы хөлбөмбөгт ялимгүй техникийн ойлголт , мэдлэг дутагдаад байна гэж бодож байна. Бидний ч,  та бүхний ч мэдэж буйгаар 80 сая хүн амтай улсын хувьд Бразил шиг олон сайн хөлбөмбөгчид байгаа. Тэгэхээр бид үнэхээр тактикын талаар анхаарал хандуулах хэрэг гараагүй. Гэхдээ одоо жишээ нь , Италичууд маш ухаалаг. Тэд магадгүй бидэнд байгаа шиг олон сайн тоглогчидгүй. Гэхдээ тэд тактикаас хамааран маш сайн сургагдсан. Тийм л учраас бидний урд байна. Евро 2012 - ын шигшээ тоглолтонд бид шалгараагүй шалтгаан нь энэ.

Тактик болон бэлтгэл талаасаа Германчууд бусад улсуудаас хоцорч байна гэж та бодож байна уу?

Тактик талаасаа тийм байгаа. Өнөөдөр Европын топ клубуудыг хэн дасгалжуулж байна. Германаас хэн ч алга. Харин бусад улсууд болох Голланд, Испани, Франц, Португал зэрэг дасгалжуулагчид байна. Харин Герман дасгалжуулагчид Бундеслигтээ л байх юм. Бид энэ талаа сайжруулах хэрэгтэй гэж би бодож байна.

Германы клубуудын талаарх таны бодол ?

Германд Боруссиа Дортмунд, Байерн Мьюхэн зэрэг аваргын төлөө өрсөлдөж чадах хоёр сайн баг байна. Шалке 04 бас орж ирж чадна. Бүгд л Шалке 04 - г энэ өрсөлдөөнд орж ирээсэй гэж хүсэж байна. Яагаад гэвэл бид зөвхөн хоёр багийн хоорондын өрсөлдөөнийг харахыг хүсэхгүй байна. Байерн Мьюхэн бол олон улсдаа илүү боловсорсон, илүү туршлагатай. Тэд үргэлж л аваргуудын лигт түрүүлэхийн  төлөө өрсөлддөг. Харин Боруссиа Дортмунд олон улсдаа тийм сайн биш байна. Харин энэ жилээс тэд тэмцэх байх.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

09.22
2012
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 2330