Анчелотти: К.Роналду Испани хүн байсан бол Европ болон Дэлхийн аваргын цомыг өргөх байлаа

Реал Мадридын дасгалжуулагч асан Карло Анчелотти Роналду болон Португалийн шигшээ багийн талаар өөрийн бодлыг хуваалцжээ.

Тэрээр”Роналду Португалийн шигшээ багийн төлөө эд эс бүхнээ зориулдаг. Та бүхэн түүнийг шигшээ багтаа туслахыг яаж хичээж байгааг харсан байх.

Намайг Реалыг дасгалжуулж байх үед хувцас солих өрөөнд түүний хамгийн сайн найзууд нь шигшээ багийнх нь андууд болох Пепе, Фабио Коэнтрау нар байсан.

Хэрвээ тэр Испани хүн байсан бол ДАШТ-д нэг удаа ЕАШТ-д 2 ч удаа түрүүлэх байлаа, магадгүй үүнээс илүү байж болох юм.

Түүний хувьд хамгийн чухал зүйл бол Португалийн шигшээд тоглох.

Мэдээж тэр шигшээ багтайгаа олон улсын тэмцээнд түрүүлэхийг хүсч байгаа, гэхдээ энэ бол хүн болгон олдох хувь зохиол биш” хэмээн The Telegraph сонинд ярьжээ.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

06.25
2016
Нийтэлсэн: Энхтайван

Уншсан тоо: 2771