“Англи 1:1 ОХУ” Ах нар сүүлийн мөчид тэнцээ авлаа

Франц улсад зохион байгуулагдаж буй Евро-2016 тэмцээний хэсгийн тоглолтууд үргэлжлэн явагдаж байна. B хэсэгт учраа таарсан Англи-Оросын багуудын тоглолт Марсель хотын Велодром цэнгэлдэхэд явагдаж 1:1-ийн харьцаатай тэнцээгээр өндөрлөлөө.

Тоглолтын 1-р үед Англичууд бүрэн тоглолтын санаачлагыг гартаа авч тоглосон гэж хэлэхэд болно.

Оросууд хамгаалах тактик барин тоглосон бөгөөд хаалгач Игорь Акинфеев хэд хэдэн удаа багаа аварчээ.

Харин 2-р үед эхлээд Оросууд хэд хэдэн аюултай довтолгоо хийсэн ч тусыг эс олов.

Тоглолтын 73 дахь минутанд Эрик Дайер гоолын салхийг хагалсан бөгөөд ахиж гоол оролгүй байсааар тоглолтын үндсэн цаг дуусаад байлаа.

Англичууд ялалтаа хэдийнээ тэмдэглээд эхэлсэн байсан ч Василий Березуцкий Жо Хартын хаалгыг мялааж багтаа тэнцээ авчирчээ.



Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

06.12
2016
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 3045