Александр Овечкин NHL-д хамгийн олон шайб оруулсан Орос тоглогч боллоо

Вашингтон Кепиталз-ийн лидер Александр Овечкины Даллас-ын хаалганд оруулсан шайб түүнд NHL-дэх бүх цаг үеийн Орос мэргэн бууч хэмээх алдрыг авчирчээ.

Овечкин Даллас-ын эсрэг тоглолтонд өөрийн NHL-дэх 484 дэх шайбыг оруулсанаар Сергей Федоровыг ардаа орхиж, үе үеийн алдарт Орос хоккейчдыг манлайлах болсон байна.

Ови-д энэ рекордыг тогтооход ердөө 777 тоглолт шаардагдсан бөгөөд харин Сергей Федоровын хувьд 1248 тоглолтонд 483 шайб оруулж байжээ.

Овечкин хэдийгээр рекорд тогтоосон ч баг нь хожил авахад энэ нь хангалттай байж чадсангүй. АНУ-ын нийслэлд болсон тоглолт 2:3 харьцаатай Даллас-ын хожлоор өндөрлөжээ.

Тоглолтын дараа Овечкин “Рекорд эвдэх энэ өдөр эрт орой хэзээ нэгэн цагт ирнэ гэж мэдэж байсан. Мэдээж бусад боломжуудаа ашиглаж чадаагүйдээ жаахан сэтгэл дундуур байна. Ялангуяа миний цохисон шайб штанг оносон мөч... Бид ядаж 1 оноо авах ёстой байсан. ” хэмээн өгүүлжээ.


Манай мэдээг цаг алдалгүй уншихыг хүсвэл манай facebook хуудсыг LIKE дарна уу. Баярлалаа

11.20
2015
Нийтэлсэн: BALL

Уншсан тоо: 2118